Ус ундааны багцны гялгар уут авна

Эрхэм хэрэглэгч та LDPE буюу дахин ашиглах боломжтой зөөлөн уутуудаа цуглуулан "ОБ Маркет" дэлгүүр эсвэл "ОБ Пластик" ХХК-ийн сонсголон үйлдвэрт хүлээлгэн өгөөд үнийн дүнд тохирох хэрэгцээт бараагаа авах боломжтой. Харин их хэмжээгээр байгаа тохиолдолд 1кг нь 1000₮/ОБ маркетад/, 1500₮/Сонсголон дахь үйлдвэрт/-өөр бид хүлээн авч дахин боловсруулдаг. Уг түүхий эд нь зөөлөн, сунамтгай, тунгалаг шинж чанартай материал ба бусад төрлийн хатуу саржигнадаг гялгар уут үүнд хамаарахгүй гэдгийг анхаарна уу.
Дахин боловсруулсан LDPE-ийн давуу талууд:
LDPE (бага нягтралтай полиэтилен) нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд ашигтай материал юм. Шинэ LDPE үйлдвэрлэхээс бага эрчим хүч зарцуулдаг тул хүлэмжийн хий багасдаг. Мөн газрын тос зэрэг байгалийн нөөцийг хэмнэнэ. Эдийн засгийн хувьд, дахин боловсруулсан LDPE нь шинэ материалаас хямд тул үйлдвэрлэгчдэд зардал багатай сонголт болдог. Үүнээс гадна дахин боловсруулах үйл ажиллагаа нь ажлын байр бий болгож, хог хаягдлын зардлыг бууруулахад тусалдаг. Түүхий эдийг дахин боловсруулахад хувь нэмэр, цаг хугацаагаа зориулж буй хэрэглэгч та бүхэн баатрууд билээ.